“Ажнай”-тай гар, сэтгэл нийлсэн А.Баттөр
Нийтэлсэн: 1 жил өмнө

Сүүлийн хэдэн жил улс төрийн ээл, ивээл ба­руун аймгийнханд илүү­тэй тусах болжээ.Монгол орны баруун хязгаар нутаг Ховд аймгийн гаралтай эрхмүүд улс төрд одтой байх болсон билээ. Тэдний нэг нь Батлан хамгаалахын дэд сайд Авирмэдийн Баттөр юм. Түүний аав Ховд аймгийн Цэцэг сумын харъяат. Авирмэд гуайн нутаг, нугаар бол дэд сайд “баруунтан” гэгдэж, Ерөнхийлөгчийн нутгийн дүү болж таарна.
Аливаа улс орны аюул­гүй байдлыг сахин хам­гаалдаг Батлан хам­гаалах салбар удирдагчаа­саа чам­гүй мэдлэг, бо­ловсрол, туршлага шаар­дах учир­тай. Түүний хувьд сал­бартаа шинэдэхгүй. Бас хүнд ажил, алба ч биш гэнэ. Дипломатч хүнд ахдахаар­гүй харин ч эргэн, тойр­нынхондоо түшиг болох энэ эрхмийн нэр дээр МоАХ-ноос дэд сай­дын суудал “захиалсан” гэдэг. Тий­мээс түүнийг Ерөн­хий­лөгчийн нутгийн дүү гэхээс илүүтэй Х.Баттулга сайдын хүн гэж тодотгож болох юм. А.Баттөр өмнө нь нэг байтугай салбарт дээгүүр алба хашиж, хи­лийн дээс алхаж дипломат шугамаар олон ажлыг ну­галж явсан баялаг нам­тартай гэдгийг олон түмэн мэдэх байх.
Боловсрол эзэмшсэн байдлыг нь тодруулбал, Москвагийн Олон улсын харилцааны дээд, Шинэ Зеландад Викторийн их сургуулийг дүүргэсэн. Үргэлжүүлэн Бельгийн Вант улсад Европын ст­ратеги, Олон улсын ха­рилцааны төвийг төгссөн. Хөгжлийн ухааны ма­гистр цолтой гэх мэтээр түүний эрдэм, номын мөр хөөсөн жагсаалт байв.
Гадаад хэргийн яаманд атташе, Франц улс дахь ЭСЯ-нд соёлын атташе, ЮНЕСКО-гийн Байнгын төлөөлөгчийн газарт дип­ломат ажилтан, ГХЯ-ны Төрийн захиргааны удирд­лагын газрын захирал зэр­гээр түүний хаших алба алхам бүртээ урагшилж, чан­гарсаар төрийн албаны хийгүй хүмүүсийн нэг болоход нөлөөлсөн болов уу.
Дэд сайд өмнө нь 1998-2000 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, тех­нологийн сайд, 2004-2006 онд Гадаад хэргийн дэд сайд, 2008 оноос Мон­гол Улсаас БЕНЕЛЮКС-ийн орнууд, Европын хамтын нийгэмлэгт суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж олны танил улс төрч болсон тухай мэдээлэл түгээмэл бий. Үүнийг нь  салбарын сайд, ажнай Д.Бат-Эр­дэнэ батлах шиг ажлаа авангуут нь “Гадаад ха­рилцаа, төрийн ажлын дадлага, туршлагатай дэд сайдтайгаа Батлан хамгаа­лах бодлого, үйл ажил­лагаа, шинэчлэлийн Зас­гийн газрын мөрийн хө­төлбөрийг хэрэг­жүү­лэхэд гар, сэтгэл нийлэн хамт­ран ажиллана” хэмээн онцлон хэлсэн байдаг.
Спортлог хэв маягтай түүний хувьд “Терравокс” хэмээх хувийн компаниа мэдээлэл, технологийн чиглэлээр ажиллуулж аль эрт хөл дээр нь босгосон гэдэг. Элчин сайдаар явж хувийн ажил нь эзгүйрэх вий гэхдээ улмаар нутгийн ах, дүүсдээ найдаж, тэд­нийг  өөд нь татаж, амьд­рал ахуйг нь зүгшрүүлсэн сүрхий эр гэж дуулдах юм.
Тэр одоо Монголд дээ­гүүр үнэлэгддэг, харьцан­гуй нэр цэвэр улстөрч болж, дэд сайд нарын тэргүүн эгнээнд зүй ёсоор багтжээ. Мэдлэг, боловс­ролтой, төрийн ажил, ал­баны  арвин туршлагатай түүн шиг эрхмийг нам харгалзалгүй төрийн ажилд сойж баймаар санагдана.

 /Зууны мэдээ/




Мэдээг түгээх


Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Newsbox.mn хариуцлага хүлээхгүй болно. Newsbox.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2013-03-06 14:03:24
    Battor saidda ajliin amjilt husye!Ner tsever baina gedeg onoodor ih hetsuu bolson tsagt shudarga ajillaj, ulam sain ajillaarai gej husye!
Cүүлийн сэтгэгдэл