Хүний хөгжил сангийн 21 мянган төгрөгийг нөхөж олгоно
Нийтэлсэн: 1 жил өмнө
Нийгмийн халамж үйлчилгээний Ерөнхий газрын Мэдээлэл сурталчилгаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Х.Болор-Эрдэнээс Хүний хөгжил сангийн 21 мянга, хүнсний талонтой холбоотой зарим асуудлыг тодрууллаа.
 
 
-Хүний хөгжил сангаас олгогдсон 21 мянган төг­рөгөө авч чадаагүй иргэ­дэд мөнгийг нь нөхөн олгохгүй гэсэн яриа гарчээ?
 
-Хүний хөгжил сангийн мөнгө олголт хуулиараа бол 2012 оны арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болсон. Гэхдээ уг хуульд Монгол Улсын иргэн бүрт гэж заасан учраас бичиг ба­римтын зөрчилтэй, улсын бүртгэлд ороогүй, цахим иргэний үнэмлэхээ аваагүй гэх мэт асуудалтай байсан иргэдэд энэ ондоо багтаж мөнгийг нь олгоно гэдгийг оны өмнө мэдэгдсэн. Мөн 1-2 сарын мөнгөө дутуу авсан иргэд ч байгаа. Энэ хүмүүст Хүний хөгжил сангийн мөн­гийг гүйцээж олгоно. Одоо­гоор олгож эхлээгүй байна.
 
 
 
-Зарим банкны үүдэнд “Санхүүжилт ороогүй уч­раас Хүний хөгжил сан­гийн мөн­гийг олгохгүй” гэсэн бичиг наасан байна?
 
-Төсөвт  31.3 тэрбум төг­рөг суулгачихсан. Хө­рөнгө бүр­дүүлэх ажлыг Сан­гийн яам хариуцна.
 
 
 
-Нэн ядуу өрхүүдэд хүнсний талоныг өнөөд­рөөс өгч эхэлнэ гэж байсан?
 
-Нийгмийн халамж үйл­чилгээний Ерөнхий газар Азийн хөгжлийн банктай хамт­ран нэн ядуу өрхөд ол­годог хүнсний та­лоныг энэ жил 16 мянган өрхийн 90 гаруй мянган иргэнд олгохоор болсон. Талоныг олон хүүхэдтэй, гэр бүлээ авч яваа ганц бие эцэг, эх, ахмад настан, хөгжлийн бэрх­шээлтэй иргэд болон хө­хүүл, нярай хүүхэдтэй эх­чүүд зэрэг ажил хөдөлмөр хийх боломжгүйгээс нэн ядуу нөхцөлд амьдарч буй иргэдэд олгоно.
 
 
Мөн орон гэргүй хүмүүст ч түгээх юм. Талоныг хэвлэх хугацаа нь давчуу байсан учир өнөөдөр хэвлэлтээс гарсан. Одоо бид аймгууд руугаа явуулж байна. Тиймээс энэ долоо хоногт  тарааж  эхэлнэ.
 
 
 
-Иргэд хүнсний талоноо хаанаас авах вэ. Ямар би­­чиг баримт бүрдүүлэх шаард­­лагатай вэ?
 
-Талон авах иргэд харьяа дүүргийнхээ Нийгмийн ха­ламжийн хэлтэст иргэний цахим үнэмлэхээ хуулбарын хамт, 16 на­санд хүрээгүй бол төрсний гэрчилгээгээ хуул­барын хамт, мөн сум, хорооны хаяг, ам бүлийн та­лаарх Засаг даргын тодор­хойлолтыг авч очих ёстой.
 
 
 
-Амьжиргааны түвшинг яаж тогтоодог вэ. Хүнсний талоныг олгох шалгуур нь ямар байсан бэ?
 
-Хүнсний эрхийн бичигт хамрагдах судалгаанд орсон өрх, иргэн босго шугамын таван хувиас доогуур байвал талон авах эрх­тэй.
 
 
 
-Хүнсний талоноор хэч­нээн төгрөгийн бараа авч болох вэ?
 
-Том хүн сар бүр 10000, хүүхэд таван мянган төгрөгийн хүнс авна.
 
 
Эх сурвалж: 



Мэдээг түгээх


Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Newsbox.mn хариуцлага хүлээхгүй болно. Newsbox.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0
Cүүлийн сэтгэгдэл