НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД “НЭГ НУУР – НЭГ СУМ” ХӨТӨЛБӨРИЙГ АЖ АХУЙН НЭГЖҮҮД ДЭМЖИН АЖИЛЛАНА

“МӨСТӨЛ, МӨСӨН ГОЛОО ХАМГААЛЪЯ” уриан дор зохион байгуулж буй “ЦЭНХЭР АЛТ” усны үндэсний чуулганаар “Голомт банк”, “М-Си-Эс Кока Кола” ХХК, олон улсын “Дэ Нэйче консерванси байгууллага – TNC”/, “Усны мэргэжлийн нэгдсэн холбоо”-той “Нэг нуур – Нэг сум” хөтөлбөрийг дэмжин ажиллах “САНАМЖ БИЧИГ” байгууллаа.

ҮҮНД:

💧Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах, 333 нуур буюу Нэг сум – Нэг нуур хөтөлбөрийн хүрээнд гадаргын усны хуримтлалыг нэмэгдүүлэх;

💧Монгол Улсын Ногоон Таксономийн хүрээнд аж ахуйн нэгжүүдийн ус дахин боловсруулах болон саарал ус ашиглах;

💧 Усны нөөцийн нэгдсэн менежментийг сайжруулах, ажлын хүрээнд сайн туршлага нөлөөллийг бий болгох, олон нийтэд сурталчлан таниулахад хамтран ажиллах “САНАМЖ БИЧИГ”-т Усны газрын дарга З.Батбаяр гарын үсэг зурав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам