
Барби Сюүгийн экс хадам Жан Лан, экс нөхөр Ван Сяофэй нарын Douyin дээрх хаягийг бүрмөсөн хаасан хэмээн Тайванийн Global Times-т бичжээ. Douyin платформ нь Хятадын ТикТок хувилбар гэгддэг. “Тэд Сюүгийн үхлийг зар сурталчилгаа, маркетинг болгон хувиргаж, ашиг олох зорилгоор хууль бус видео, контент хийж байна. Сануулга өгсөн ч тэд алдаагаа засаагүй тул хаягийг нь хаасан” хэмээн мэдэгдэлд дурджээ. X сүлжээний хятад хувилбар гэгддэг Weibo ч мөн Жан Лангийн хаягийг хаажээ. Сюүгийн шарилыг Тайваньд авчрахад Жан Лан Douyin сүлжээн дэх хаягаараа шууд стрим цацаж, 286 мянган үзэгчийг татаж нэг сая юанийн (139 мянган доллар) орлого олсон хэмээн мэдээлж байна. Өмнөд Солонгосын дуучин Дижи Коотой ханилж байсан жүжигчин Барби Сюү Японд аялж явахдаа хоёрдугаар сарын 2-нд хатгаагаар нас барсан юм.
0 cэтгэгдэлтэй