С.Мөнхчулуун Үндэсний ТВ нэг аймгаас 9 сая төгрөгийн төлбөр гаргуулж цагаан сарын нэвтрүүлэг хийдгийг илчиллээ

Дундговь аймгийн Засаг дарга Самданнямын МӨНХЧУЛУУН Манай аймгийн зарим иргэд Үндэсний ТВ-ийн Монгол Түмний мэнд нэвтрүүлэгт Дундговь аймаг маань орж уу гэж харсан бололтой.
Тус нэвтрүүлэгт орох төлбөр нь 9 сая төгрөг, дээр нь нэмээд гарах замын зардал болон бусад зардал дор хаяж 5-6 сая, нийт 15 сая төгрөг төлснөөс үнэ төлбөргүй нэвтрүүлэг хийгээд өгөх ТВ8, ТВ9 сувгуудаар аймаг маань орж мэндчилгээ хүргэе гэж шийдсэн юм шүү. Түүний өмнө 21 аймгийн засаг дарга нараас тодруулахад 10 гаруй аймаг орохгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Бүх аймгаас авбал овоо юм болох нь ээ. Ямар аймаар шуналын дэв болсон газар вэ?! Шалтгаангүй үздэггүй байхад бүх айлаас хураамж авна, улсын төсвөөр цалин зардал нь шийдэгдэнэ. Хажуугаар нь төлбөртэй нэвтрүүлэг базна?! Энэ ариун явдал уу?!

Энэ жилийн сар шинээр ТВ5 телевизийн Малчны баяр нэвтрүүлгийн хүрээнд Монгол улсын Ерөнхийлөгч маань Сайнцагаан сумын малчин Жаргалсайханыд зочилж, Малчин ТВ Дэлгэрцогт сумын малчны хотноос Сар шинийн нэвтрүүлэг хийж, ЕТВ Баянжаргалан суманд Реалити шоу хийсэн гээд олон олон үнэ төлбөргүй нэвтрүүлгүүд хийгдсэн.
Та бүхэн үзэж амжаагүй бол мэндчилгээ болон сар шинийн нэвтрүүлгүүдээ үзэж сайхан шинэлээрэй!