
Орон нутгийн цагаар гуравдугаар сарын 2-нд, Европын арваад орон, ЕХ-ны орнууд, мөн Украин, Канадын удирдагчид Их Британийн Лондон хотноо дээд хэмжээний уулзалт хийж, Украины хямрал, Европын батлан хамгаалахын асуудлаар яриа хэлэлцээ хийжээ. Энэхүү дээд хэмжээний уулзалт дуусвар болох үеэр Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер Украиныг дэмжих дөрвөн алхмыг зарлажээ. Тус дээд хэмжээний уулзалтын үеэр Кир Стармерны Украиныг дэмжих дөрвөн алхмыг талууд санал нэгтэй зөвшөөрсөн байна. Тухайлбал:
Нэгд, Украинд цэргийн тусламж үзүүлэхээ үргэлжлүүлэхийн зэрэгцээ Оросын талд эдийн засгийн дарам шахалт үзүүлнэ.
Хоёрт, үүрдийн энх тайвныг тогтоох урьдач нөхцөл нь Украины бүрэн эрх, аюулгүй байдлыг эрхбиш хангах ёстой бөгөөд Украин тус асуудлаарх бүхий үйл хэрэгт оролцох ёстой.
Гуравт, энхийн хэлэлцээр тогтоосны дараа Украин батлан хамгаалах чадавхаа үргэлжлэн бэхжүүлж, цаашид заналхийлэл учруулж болохуйц бүх зүйлээс урьдчилан сэргийлэх.
Дөрөвт, Украины энхийн хэлэлцээрийг хамгаалах мөртөө энх тайвныг баталгаажуулах зорилготой эвсэл байгуулна зэрэг алхмууд багтаж байна.
Мөн өдөр Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ, энх тайвныг тогтоох бус, харин мөргөлдөөнийг үргэлжлүүлэхээр Европын удирдагчид Лондон хотноо шийдсэн. Энэ нь аюултай, буруу үйлдэл гэж үзэж байна. Унгар улс энх тайвны талд зогсох болно гэжээ.
0 cэтгэгдэлтэй