Зам, тээвэр

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үйл ажиллагаа, хамтран хэрэгжүүлж буй ажлын талаар санал бодлоо илэрхийллээ

2025-09-6

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ОХУ-ын Владивосток хотноо өнөөдөр “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны дарга С.А.Павлов тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтын эхэнд


Дугаарын тэгш, сондгой зорчих дүрмийг зөрчвөл торгоно‼️‼️

2025-09-4

Өнөөдөрөөс буюу 2025.09.04 ний өдрөөс эхлэн авто машины дугаарын тэгш, сондгойгоор зорчих дүрмийг зөрчсөн бол торгоно. Замын хөдөлгөөний камераар болон цагдаагийн ажилтнууд хяналт тавих шийдвэрийг гаргалаа.


🚧🌟 Дарханд шинэ жишиг замын тохижилт ашиглалтад орлоо

2025-09-4

Дархан сумын 4-р багт Монгол Улсын баатар, Маршал Ю.Цэдэнбал агсны нэрэмжит 1.2 км урт замын тохижилтын ажил дуусаж, албан ёсоор нээгдлээ. Замын 100 гаруй метр хэсэг нь доороосоо халдаг бөгөөд ногоон байгууламж, амрах хэсэг, олон улсын стандартын дугуйн замтайгаар бүтээн байгуулжээ.


ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ОХУ-ЫН ТЭЭВРИЙН САЙД А.С.НИКИТИНТЭЙ УУЛЗЛАА

2025-09-2

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан энэ өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотод албан томилолттой ажиллаж байна. Тэрээр 2025 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр ОХУ-ын Тээврийн сайд А.С.Никитин, Орлогч сайд бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга Д.С.Зверев нартай уулзлаа. ОХУ-ын Тээврийн сайд А.С.Никитин 2025 оны


Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан: Гашуунсухайт-Ганцмодны үлдсэн 25 км замыг 24 тэрбумаар биш 235 сая доллараар барьж гүйцэтгэнэ, биднээс нэг ч төгрөг гараагүй байгаа

2025-08-27

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханаас Монгол Улс болон БНХАУ-ын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотой зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр, “Монгол Улс болон БНХАУ-ын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан тө


“Оросын орчин үеийн автотехник ба үзвэрийн шоу Улаанбаатарт 2025” 6 сарын 28, 29 өдрүүдэд Ялалтын талбай дээр боллоо

2025-06-30

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр 2025 оны 6-р сарын 28–29-ний өдрүүдэд Улаанбаатар хотын Ялалтын талбайд Оросын тэргүүлэгч үйлдвэрлэгчид болох Горькийн автомашины үйлдвэр, “Урал” үйлдвэрийн автомашин болон орчин үеийн төрөл бүрийн автотехникийн үзэсгэлэн б


Оросын орчин үеийн автотехник ба үзвэрийн шоу Улаанбаатарт

2025-06-26

🚛 Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр “Орчин үеийн Оросын автомашин” үзвэрийн шоу 2025 оны 6-р сарын 28–29-ний өдрүүдэд Улаанбаатар хотын Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулах гэж байна. Энэ үеэр Оросын тэргүүлэгч үйлдвэрлэгч болох Горькийн автомашины үй


МОНГОЛ, ХЯТАДЫН ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БАРИЛГЫН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ БАТАЛГААЖУУЛЛАА

2025-06-10

Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, туссан 14 мега төслийн Нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрий


Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан нээлттэй өдөрлөг боллоо

2025-05-26

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан нээлттэй өдөрлөг нисэх хүчний үүсэл хөгжлийг харуулсан 1000 гаруй зураг, үзмэр бүхий үзэсгэлэнгээр нээгдсэн бол нисэх хүчний сүр жавхааг илтгэсэн ёслолын жагсаалаар үргэлжиллээ ВИДЕО:


Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан: 🇺🇸АНУ-ын нислэг нь Монгол Улс дэлхийтэй харилцах шинэ гарц төдийгүй салбар бүрт шинэ боломжийг нээх болно

2025-05-2

Монгол Улсын Засгийн газраас агаарын харилцааг либералчлах бодлого баримтлаж, 2️⃣0️⃣2️⃣3️⃣-2️⃣0️⃣2️⃣5️⃣ оныг “Монголд зочлох жил” болгон зарласнаар бид сүүлийн хоёр жилд 1️⃣1️⃣ улстай шинээр агаарын харилцааны хэлэлцээр байгуулсан. 2023 онд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэг