
Чуулганаар Монгол орны уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход усны нөөцийн нэгдсэн менежментийн тулгамдаж буй асуудал, усны нөөцийн жигд хуваарилалтыг шийдвэрлэх арга зам, Монгол орны мөстөл, мөсөн гол, цэвдгийн төлөв байдал, хайлалт, өөрчлөлт, ирээдүйн хандлага болон усны салбар дахь төр хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, цаашдын зорилтыг тодорхойлон хэлэлцэж байна.
МӨСТӨЛ, МӨСӨН ГОЛ ХАЙЛЖ БУЙ ЯВДАЛ НЬ ДЭЛХИЙН 3,6 ТЭРБУМ ХҮН УСНЫ ХОМСДОЛД ӨРТӨӨД БАЙНА
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх чуулганд хэлсэн үгэндээ уур амьсгалын өөрчлөлт, дулаарлын нөлөөгөөр хуурайшилтын давтамж нэмэгдэж, дэлхийн цэнгэг усны нөөцийн 70 хувийг бүрдүүлдэг мөстөл, мөсөн гол хайлж, цэвдгийн алдрал эрчимжиж байгаа нь тогтвортой хөгжлийн зорилтод томоохон эрсдэл учруулж, ундны усны хүртээмж буурч, дэлхийн 3.6 тэрбум хүн усны хомсдолд өртөөд байгааг онцолсон.
Цаашид энэ тоо 2050 он гэхэд 5 тэрбумд хүрч, дэлхийн хүн амын 40% нь цэвэр усны дутагдалд орох эрсдэлтэй байгааг судалгааны дүн мэдээ харуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
0 cэтгэгдэлтэй