ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ХҮРЭЭНД УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ ДАГУУ 100КМ ТУТАМД АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖ БҮХИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОР БАЙГУУЛНА

Сүүлийн 2 жил гадаад, дотоодын жуулчдын тоо нэмэгдэж, зам дагуух үйлчилгээний цогцолборуудын ачаалал мөн дагаж өссөн байна. Гэтэл үйл ажиллагаагаа дөрвөн улирлын турш тогтвортой явуулахад орон нутгийн газар олголтын удаашралтай байдал, ажиллах хүчний хомсдол, цэвэрлэх байгууламжийн хүчин чадал, санхүүжилт зэрэг нийтлэг асуудлууд тулгамдаж байгааг бизнес эрхлэгчид онцолж байна.

Иймд тулгамдаж буй асуудлуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шаардлагатай шийдвэрүүдийг түргэн шуурхай гаргуулж ажиллахаар төлөвлөж байна.

REEL: