Эрхэм хүндэт нийслэлийн иргэд, Улаанбаатар хотынхоо хөгжил цэцэглэлт, иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдралын төлөө үеийн үед сэтгэл, мэдлэг, ур чадвараа зориулан хөдөлмөрлөсөн ахмад буурлууд, өнөөдөр хариуцлагатай үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй нийт ажилтан, албан хаагчид, хамтран ажиллагч байгууллага, түншүүддээ Тулгар төрийн түүхт ой, Их Монгол Улс байгуулагдсаны ой, Үндэсний их баяр наадмын халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Монгол түмний төрт ёс, өв соёл, эв нэгдэл, хийморь золбоог бэлгэдсэн Үндэсний их баяр наадмаар хүчит бөх нь хүчээ гайхуулан, хурдан хүлэг нь тоосоо өргөж, эрхий мэргэн харваачдын сум нь цэцээ онож, монгол түмний эв нэгдэл, хийморь лундаа үеийн үед бадран дэлгэрэх болтугай.
Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын дарга
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч
Монгол Улсын Үйлчилгээний Гавьяат Ажилтан
ЦОГТСАЙХАНЫ ТӨРХҮҮ

27° C
3590.58
0 cэтгэгдэлтэй