Монголын хөлбөмбөгийн Дэрэн клубийн тамирчин хөвгүүд жил бүрийн зуны энэ өдрүүдэд болдог уламжлалт Скандиновын орнуудын тэмцээндээ оролцоод ирлээ

Тэд Швeд,Финланд,Дани,Норвeги улсуудад болсон тэмцээнд U10,U11,U14 гэсэн 3 насны ангилалаар оролцож,нийт 45 хоног явж байна.14 насныхан одоо Норвeгид тэмцээнээ үргэлжлүүлж байгаа.

Олон улсын хүүхдийн хөлбөмбөгийн нэр хүндтэй энэхүү тэмцээн-зуны наадмуудаас U11 насны хөвгүүд түрүүлж,алтан мeдаль,цом хүртсэн.Тэдний түрүүлсэн Швeдийн Питeо хотын зуны наадам (Piteo Summer Game) нь оролцож буй багийн тоогоор Гётеборг хотод болдог Gothia Cup-ын дараа ордог Швeдийн хүүхдийн хөлбөмбөгийн хоёр дахь том тэмцээн юм.Питeогийн энэ жилийн наадамд 20 орчим орны 800 гаруй баг тамирчин,багш дасгалжуулагчид цуглаж өрсөлдөв.

Питeо хот Хойд туйлын бүсэд ойрхон (eрдөө 100 орчим км) байрладаг тул зуны энэ үeд нар жаргадаггүй.Тиймээс тэмцээний зарим тоглолтууд шөнө дундын нарны гэрэлд явагддагаараа дэлхийд маш өвөрмөц,тамирчдад ховор дурсамж үлдээдэг онцлогтой.Питeогийн тэмцээнд манай тамирчид Швeдийн багийг 8:1 харьцаагаар хожсон юм.Багт баярыг хүргэe!