“In da House 3: in Korea” уран сайхны киноны хэвлэлийн хурал боллоо

Жүжигчин Н.Баясаа, С.Батзориг, Г.Лхагвацэрэн, У.Цогтбаяр, Р.Сүхболд нар буюу “Xermel crew”-ийн уран бүтээлчид, F Studio хамтран “In da House” адал явдалт, инээдмийн уран сайхны киног 2021 онд үзэгчдэд хүргэж байв.
Тэгвэл уг уран бүтээлчид “In da House 3: in Korea” киног БНСУ-ын уран бүтээлчидтэй хамтран бүтээснээ маргаашнаас буюу гуравдугаар сарын 6-наас бүх кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болгох гэж байна. “In da House 3: in Korea” кинонд өмнөх хоёр ангид тоглосон Монголын жүжигчдээс гадна Өмнөд Солонгосын А зэрэглэлийн жүжигчид болох Ги Жү Бун, Юн Жэ Мүн нарын алдартай уран бүтээлчид тоглосон юм.
Түүнчлэн “In da House 3: in Korea” уран бүтээлийг БНСУ-ын CGV сүлжээ кинотеатруудад гаргахаар болжээ.
Киноны уран бүтээлчид:
Ерөнхий продюсер С.Батзориг
Ко-продюсер Х.Манлайбаатар
Ерөнхий найруулагч Ц.Амартүвшин
Хөгжмийн зохиолч Б.Санчир
Жүжигчин Г.Лхагвацэрэн
Жүжигчин Н.Баясаа
Жүжигчин У.Цогтбаяр
Жүжигчин Р.Сүхболд
Жүжигчин С.Батзориг
БНСУ-ын жүжигчин Ги Жү Бун
БНСУ-ын жүжигчин Юн Жэ Мүн