“МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД” 2025

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 96 дугаар тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ жилийн арга хэмжээ 2025 оны 03 дугаар сарын 7-13-ны өдрүүдэд төрийн болон орон нутгийн 35 музей үнэ төлбөргүй иргэдэд үйлчилнэ.

“Музейн Нээлттэй Өдрүүд”-ийн хүрээнд “Бүсчилсэн хөгжил ба эх оронч үзэл” сэдвийн дор үзэсгэлэн, боловсролын хөтөлбөрүүд, лекц, уулзалт хэлэлцүүлэг зэрэг олон төрлийн арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Мөн оюутан залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монголын оюутны холбоо, их, дээд сургуулийн парламентын мэтгэлцээний клубүүдтэй хамтран “Монголчуудын түүх, соёлын өв, музей” сэдвээр уран илтгэлийн уралдаан болон мэтгэлцээн болно.

Мөн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 10 музейд тусгай болон сэдэвчилсэн 9 үзэсгэлэн, 7 удаагийн нээлттэй лекц, боловсрол танин мэдэхүйн 18 хөтөлбөр нийт 50 орчим арга хэмжээ зохион байгуулах юм.

Чингис хаан Үндэсний музей
Монголын Үндэсний музей / National Museum of Mongolia
Монголын Уран Зургийн Галерей The National Art Gallery Of Mongolia
Байгалийн түүхийн музей / Natural history museum
Choijin Lama Temple Museum/Чойжин Ламын Сүм Музей
Богд Хааны Ордон Музей /Bogd Khaan Palace Museum
Богд Хааны Ордон Музей