
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улс дахь төрийн айлчлалын хүрээнд тус улсын Соёл, үндэсний өвийн сайд Ханна Врублескатай Варшав хотноо уулзаж, соёлын салбар хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Энэ хүрээнд Монгол Кино нэгтгэл болон Бүгд Найрамдах Польш Улсын Баримтат уран сайхны кино үйлдвэр хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах, соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын чиглэлээр хамтран ажиллаж, туршлага солилцох, соёл, урлагийн салбарын мэргэжилтнүүдийг харилцан солилцож, туршлага судлуулах талаар ярилцаж, эдгээр чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
Мөн өдгөө Чех Улсад дэлгэгдээд буй “Чингис Хаан” Олон Улсын үзэсгэлэнг Бүгд Найрамдах Польш Улсын нэр хүндтэй музейд толилуулах талаар ярилцаж, цаашид хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохироод байна.
Польш Улсын Засгийн газар кино бүтээх зардал буцаан олгох тухай холбогдох хуулийн төсөл болон журам батлуулахаар ажиллаж байгаагаа онцолж, энэ чиглэлээр Монгол Улсын кино урлагийг дэмжих тухай хууль болоод кино бүтээх зардлын буцаан олголтын талаар туршлага судлах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.
🇲🇳🤝🇵🇱
#gomongolia
0 cэтгэгдэлтэй