СОЁЛ УРЛАГИЙН САЛБАРЫН ОНЫ ШИЛДЭГҮҮД ЭНЭ САРЫН 27-НД ТОДОРНО

#Оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод-2024” хүндэтгэлийн арга хэмжээ энэ сарын 27-нд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт шилдгүүдээ шалгаруулах гэж байна.

16 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Мөнгөн мод-2024” наадмын хүрээнд соёлын өв, ном хэвлэл, дуу хөгжим, тайзны урлаг, дүрслэх урлаг, кино урлаг, нийтлэл нэвтрүүлэг, цахим бүтээл, архитектур, дизайн, хувцас загвар, зар сурталчилгаа гэсэн төрлөөр шилдэг бүтээл, шилдэг уран бүтээлчдийг найруулагч, зураач, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, жүжигчин, хөгжимчин, дуучин, бүжигчин, судлаач төрлөөр тодруулах юм.

Тус арга хэмжээний он оны шилдэг уран бүтээлчдийг цувралаар танилцуулж байна.