“ТУРИН-2025” ТУСГАЙ ОЛИМПЫН ДЭЛХИЙН ӨВЛИЙН НААДМААС МОНГОЛ УЛСЫН БАГ ТАМИРЧИД 21 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Итали улсын Турин хотод Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам 3 дугаар сарын 8-16-ны өдрүүдэд зохиогдсон ба 8 спортын төрөлд 103 орны 1500 тамирчин өрсөлдлөө. Манай улсын хувьд 6 спортын төрөлд 24 тамирчин өрсөлдөж 5 алт, 10 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ. Тухайлбал:

🥇Алтан медаль: Т.Дэлэгжаргал цасны гуталтай гүйлтийн 800 метрийн зайд, А.Азжаргал уулын цанын төрөлд хошой алт, Т.Солонгоо цасны гуталтай 25 метрийн зайд, Б.Буянтогтох цасны гуталтай 400 метрийн зайд.

🥈Мөнгөн медаль: Б.Бямба-Эрдэнэ цасны гуталтай 25 болон 50 метрийн зайн гүйлтийн төрөлд хошой мөнгөн медаль, А.Азжаргал уулын цана, Б.Мөнх-Эрдэнэ бүжгийн ганцаарчилсан төрөлд, А.Алтан-Очир снөүбоард, Ө.Елмырза цасны гуталтай 100 метрийн зайд, Б.Мөнх-Эрдэнэ, Я.Мягмарсүрэн нар бүжгийн хосын төрөлд, П.Хатансайхан цасны гуталтай 400 метрийн зайд, А.Идэр цасны гуталтай гүйлтийн төрөлд.

🥉Хүрэл медаль: М.Энхзаяа снөүбоард, Ө.Елмырза цасны гуталтай 200 метрийн зайд, Э.Анхзул гүйлтийн цанын 50 метрийн зайд, М.Амарболд цасны гуталтай 100 метрийн зайд, П.Хатансайхан, Б.Буянтогтох цасны гуталтай 400 болон 100 метрийн зайн багийн гүйлт, А.Алтан-Очир снөүбоардын төрөлд.

Ур ухаан, хүч чадлаа дайчилж эх орныхоо нэрийг гаргаж, өндөр амжилттай оролцсон нийт баг тамирчдадаа халуун баяр хүргэе.

#specialolympics