“МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН 35 МУЗЕЙГЭЭР НИЙТ 81,805 ИРГЭН ҮЙЛЧЛҮҮЛЛЭЭ

Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын Үндэсний нэгдмэл үнэт зүйлсийг бэхжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүрээнд 2018 оноос эхлэн “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулж ирсэн.

Энэ удаагийн “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээ “Бүсчилсэн хөгжил ба эх оронч үзэл” агуулгын хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд нийт 179 арга хэмжээнд 81,805 иргэн хамрагдсан байна.

Үүнээс нийт музей үзэгчдийн 40.5 хувь буюу 33,154 нь 16 хүртэлх насны хүүхдүүд байсан нь түүх, өв уламжлалаа тээгч, эх оронч иргэдийг төлөвшүүлэх, Үндэсний нэгдмэл үнэт зүйлсээ бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

2019 онтой харьцуулахад музей үзэгчдийн тоо 2.4 дахин нэмэгдэж, 1.6 саяд хүрсэн бол орлого 1.5 дахин, салбарын ажилтан, албан хаагчдын тоо 12.5 хувиар өссөн байна.

#museumweek2025
#MuseumOpenDays