
“Музейн нээлттэй өдрүүд-2025” арга хэмжээний хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Залуучуудын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас Монголын Оюутны Холбоо ТББ-тай хамтран их, дээд сургуулийн оюутан залуучуудын дунд зохион байгуулсан “Монголчуудын түүх, соёлын өв” сэдэвт уран илтгэлийн тэмцээний аваргууд тодорлоо.
Уг тэмцээнд Улаанбаатар хотод суралцаж буй их дээд, сургуулийн 50 гаруй оюутан оролцсоноос:
🥇Тэргүүн байр: Монгол Улсын Их сургуулийн 2 дугаар түвшний оюутан Б.Сайханзаяа
🥈Дэд байр: Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 2 дугаар түвшний оюутан Б.Мөнхдөлгөөн
🥉Гутгаар байр: Соёл урлагийн их сургуулийн 1 дүгээр түвшний оюутан Б.Доржсамба
Тусгай байр: Монгол Улсын Их сургуулийн 3 дугаар түвшний оюутан Т.Цэцэгсүрэн, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 4 дүгээр түвшний оюутан Э.Мишээл нар шалгарлаа.
Ур ухаанаа уралдуулж, амжилттай оролцсон нийт оюутан, залуучууддаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье.
0 cэтгэгдэлтэй