
2025 онд Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 390 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ хүрээнд урлагийн өлгий нутаг Итали Улстай хамтарсан үзэсгэлэн гаргах нь олон талын ач холбогдолтой юм.
Мөн Венецийн дүрслэх урлагийн олон улсын Биенналийн хүрээнд зохион байгуулагддаг Үндэсний павилионоос гадна Олон Улсын үзэсгэлэнд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Венецийн дүрслэх урлагийн олон улсын Биенналь нь 1895 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулагдаж буй дэлхийн хамгийн нэр хүндтэй урлагийн арга хэмжээнүүдийн нэг юм. Энэхүү биеннальд улс орнууд өөрсдийн уран бүтээлчдээр дамжуулан үндэсний соёл, урлагийн онцлог, үзэл бодлоо олон улсад танилцуулдаг.
Энэхүү наадамд Монгол Улсаас 2022 онд уран бүтээлч Ж.Мөнхцэцэг “Гүнээс гүнд” үзэсгэлэнгээр, 2024 онд А.Очирболд “Ирээдүйгээс өнөөдрийг дахин нээхүй” өрөг орон зайн бүтээлээрээ амжилттай оролцсон.
Биенналийн куратор Мариа Понторно Монгол Улсад ажиллах үеэрээ монголын орчин үеийн дүрслэх урлагийн уран бүтээлчидтэй уулзаж, соёлын өвийн талаар дэлгэрэнгүй судалж, танилцах зорилготой буйгаа дурдсан юм.
Мөн Монгол Улс, Итали Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой 2025 онд тохиож буйтай холбогдуулан соёлын салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
0 cэтгэгдэлтэй