Эрчим хүчний хуулиудын шинэчлэл, зах зээлийн либералчлах асуудлаар танилцуулга хийжээ

Эрчим хүчний реформын хүрээнд эрчим хүчний хуулиудыг шинэчлэх тухай УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн захирамжаар байгуулагдсан УИХ-ын Ажлын хэсгийн дэргэдэх гүйцэтгэх баг (2025.03.20) Эрчим хүчний яам, Диспетчерийн үндэсний төвийн мэргэжилтэнгүүдтэй уулзалт хийжээ.

Уулзалтаар эрчим хүчний зах зээлийг либералчлах, өрсөлдөөнтэй болгох ажлын хүрээнд Японы эрчим хүчний өрсөлдөөнт зах зээл хэрхэн ажилладаг талаар Япон Улсын цахилгааны жижиглэн худалдааны компанид ажилладаг П.Норовсамбуу танилцуулга хийж, ЭХЯ, ДҮТ-ийн мэргэжилтнүүдийн асуултад хариулж, санал солилцсон байна.

Мөн Эрчим хүчний хуулиудыг шинэчлэх Ажлын хэсгийн ажлын явцын талаар товч танилцуулга хийжээ.