
2025 оны 03 сарын 25-ний өдөр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёнитег Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин хүлээн авч уулзан, соёл, урлаг, залуучуудын салбарын өргөн хүрээний хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Уулзалтын үеэр дараах гол асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:
✅ Европын Холбооны улсуудын аялал жуулчлалын туршлагаас судлах
✅ Аялал жуулчлал болон соёлын салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, чадавхжуулах чиглэлээр хамтарсан сургалт, хөтөлбөрүүд санаачлан хэрэгжүүлэх
✅ Залуучуудын салбарт хамтран ажиллах боломжийг судалж, энэ хүрээнд цуврал уулзалтууд зохион байгуулах
2014-2022 онд 170 гаруй монгол оюутан, залуус Европын холбооны “Эрасмус+” тэтгэлэгт хамрагдан, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх, Европын соёл, уламжлалтай танилцах боломжийг олгосон.
Цаашид хамтын ажиллагааны хүрээ улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна.
0 cэтгэгдэлтэй