СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.НОМИН НҮБ-ЫН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ЗОХИЦУУЛАГЧТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

2025 оны 03 сарын 26-ний өдөр НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзан, соёл, аялал жуулчлал, залуучуудын хөгжил, спортын салбарт хамтран ажиллах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцов.

Уулзалтын үеэр дараах гол асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
✅ Залуучуудын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх
✅ Эко аялал жуулчлал, орон нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд НҮБ-аас дэмжлэг үзүүлэх
✅ Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Монгол дахь НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд хооронд 2026 онд хамтран ажиллах төлөвлөгөө гаргах

Монгол Улс, НҮБ хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, тогтвортой хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахын төлөө хамтран ажиллахдаа таатай байна.