
Дэлхийн эдийн засгийн форум Швейцар улсын Давос хотод (2025.01.21) эхэллээ. Тус форумд Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд оролцож байна. Тэрээр ЕСБХБ-ны Тэргүүн дэд дарга Юрген Ригтеринкийн хамт харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ.
Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын ЭХЯ болон ЕСБХБ хамтран нарны эрчим хүч үйлдвэрлэх дуудлага худалдааг хэрэгжүүлнэ. Тухайлбал ЭХЯ-ны зүгээс энэ оны эцэс гэхэд 100 МВт-аас доошгүй нарны эрчим хүч үйлдвэрлэх төслийн дуудлага худалдааг эхлүүлэх, 2028 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний 500 МВт чадлын эх үүсвэрийг холбогдох дэд бүтцийн хамт хөгжүүлэх зорилт тавин ажиллана.
Дэлхийн эдийн засгийн форум 4 хоног үргэлжилнэ.
Эх сурвалж: European Bank for Reconstruction and Development (EBRD)
0 cэтгэгдэлтэй