
“Мөнгөн мод 2024” наадмын “Дүрслэх урлагийн шилдэг бүтээл”-ийн шагналыг “Хүн сүрэг” бүтээлээрээ уран бүтээлч Батмөнхийн МӨНХЦЭЦЭГ хүртлээ.
Б.Мөнхцэцэг нь орчин үеийн өрөг урлалын чиглэлээр бүтээлээ туурвидаг бөгөөд тус бүтээл нь Монгол улс, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулж Герман улсад “Нүүдэлчдийн дараах туршлага” үзэсгэлэн солилцооны хөтөлбөрийн хүрээнд бүтээсэн өрөг урлаг, эсгий төмөр, ланд арт бүтээл юм. Уран бүтээлч Б.Мөнхцэцэг нь 2024 онд “Нүүдэлчин зөн”, “Хүй дарсан чулуу”, “Эх дэлхийгээ анагаахуй”, “Орчин цагийн нүүдэлчдийн жим”, “Монгол Япон арьсан урлал” зэрэг үзэсгэлэнд оролцсон бөгөөд “Монгол Франц эсгий” туршлага солилцох хөтөлбөр зэрэг олон улсын 20 орчим төсөл, арга хэмжээнд хамтран ажилласан.
ВИДЕО:
0 cэтгэгдэлтэй