“МӨНГӨН МОД 2024” НААДМЫН АРХИТEКТУРЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛ

“Мөнгөн мод 2024” наадмын “Архитектурын шилдэг бүтээл”-ийн шагналыг “ХҮРЭЭ МАЙДАР ДУГАН” бүтээлээрээ Архитектор Галсанцэрэнгийн НЯМЦОГТ хүртлээ.

Тус дуган нь 5 давхар шилэн бүтээцтэй, давхар болгондоо олон нийтэд зориулсан соёл, зан үйл, хурал цуглаан, төрөл бүрийн сургалт, бясалгал явуулах танхимтай, үндэсний архитектур төлөвлөлтийн онцлогийг илэрхийлсэн, шашин соёлын гүн утга бэлгэдлийг агуулсан байхаар бүтээгдсэн бөгөөд Хүрээ Майдар бурхныг дуганы хамт бүтээснээрээ нийслэл хотын түүх, соёлын чухал нандин өв дахин бий болж гадаад дотоодын жуулчин, сүсэгтэн мөргөлчдийн очих дуртай эрхэм газруудын нэг болсон байна. Хүрээ Майдарын дуганы барилгад орчин үеийн техник технологийг ашигласан “Smart” шийдлийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн нь түүнд хадгалагдах соёлын өвийг эрсдэл багатай зориулалтын орчинд хадгалж хамгаалах, зорин ирэгсдийн тав тухтай байдлыг хангаж чадсан цогц байгууламж болсон.

ВИДЕО: