
“Мөнгөн мод 2024” наадмын “Шилдэг судлаач”-ийн шагналыг “Монгол үндэстний эсгий ширмэл урлал” нэг сэдэвт бүтээлээрээ дизайнер, урлаг судлалын доктор, дэд профессор Циен-Ойдовын БАТСАЙХАН хүртлээ.
Ц.Батсайхан нь эрдэм шинжилгээний өгүүлэл нэгдүгээр болон холбоо баригч зохиогчоор 6 бүтээл, Олон улсын хуралд 4 илтгэл, дотоодын хуралд 2 илтгэл тус тус хэлэлцүүлэн ЮНЕСКО-ийн мэргэжлийн зөвлөх эксперт, Дизайн виталити-2024 Олон улсын бүтээлч наадмыг санаачлан зохион байгуулагч, Эсгий урлалыг ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвд бүртгүүлэх ажлын хэсгийн гишүүн, Монголын дизайнерууд, уран бүтээлчид, судлаачдын эрдэм шинжилгээний нэгдсэн талбар болсон “Дизайн урлаг судлал” сэтгүүлийн Ерөнхий редактораар тус тус ажилласан.
ВИДЕО:
0 cэтгэгдэлтэй