
“Мөнгөн мод 2024” наадмын “Тайз, дэлгэцийн урлагийн шилдэг найруулагч” шагналыг Бат-Өлзийн ТАМИР хүртлээ.
Б.Тамир нь Фантастик продакшны “ЗУРА III: ЦЭВЭРЛЭГЭЭ” уран сайхны киноны найруулагчаар ажилласан бөгөөд тус кино уран бүтээл нь Монгол улсын кино урлагийн салбарт өмнө туршигдаж байгаагүй техник технологи, зураг авалтыг анх удаа нэвтрүүлэн амжилттай хэрэгжүүлж чадсан, олон улсын чанар, стандартад нийцсэн бүтээл болсон гэдгээрээ онцлогтой. Энэхүү уран бүтээлээр дамжуулан өнөөгийн нийгмийн ард нуугдсан бохир улс төр, авлига, албан тушаалын гэмт хэрэг зэргийг уран сайхны аргаар хурцаар шүүмжлэн илэрхийлсэн нь олон нийтийн магтаал сайшаал, санал шүүмжлэлийг хүлээсэн онцгой бүтээл болсон ба Монголын кино театруудын үзэгчдийн рекорд амжилтыг эвдэж, шинэ шатанд гаргасан бүтээл болсон.
ВИДЕО:
0 cэтгэгдэлтэй