
Соёл, урлагийн салбарын оны шилдэг уран бүтээлч, уран бүтээлийг шалгаруулдаг “Мөнгөн мод-2024” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт шилдгүүдээ тодрууллаа.
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны “Оны шилдэг уран бүтээлч” шалгаруулах 195 дугаар тогтоолын дагуу 16 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус наадам нь соёл, урлагийн ажилтан, уран бүтээлчдийн бүтээлч үйл ажиллагааг төрөөс дэмжиж урамшуулах, алдаршуулах зорилготой билээ.
☑️“Монголын урлаг дэлхийн тайзнаа”, “Монгол өв ба дэлхий дахинд” цогц бодлогын илэрхийлэл болсон “Мөнгөн мод-2024” наадамд 167 уран бүтээлч өрсөлдсөнөөс:
☑️Судлаач, зохиолч, продюсер, соёлын өвийн бүтээл, ном хэвлэлийн бүтээл, уран сайхны нийтлэл, нэвтрүүлгийн бүтээл, архитектурын бүтээл, зар сурталчилгааны бүтээл, цахим бүтээл, гэрэл зургийн бүтээл, хувцас загварын бүтээл, тайзны бүтээл гэсэн 12 төрлөөр шилдэг бүтээлийг,
Найруулагч, удирдаач, хөгжмийн зохиолч, хөгжимчин, дуучин, бүжиг дэглээч, бүжигчин, зураач, жүжигчин, тайзны урлагийн бүтээл, дуу хөгжмийн бүтээл, дүрслэх урлагийн бүтээл, кино урлагийн бүтээл гэсэн 13 төрлөөр шилдэг уран бүтээлчдийг шалгаруулж, мөнгөн шагнал, “Мөнгөн мод” цом гардууллаа.
Наадмын шилдэгүүддээ баяр хүргэж, цаашдын судалгаа шинжилгээний ажил, уран бүтээлд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
0 cэтгэгдэлтэй