“МОНГОЛЫН БАЙГАЛИЙН ШИЛДЭГ ГЭРЭЛ ЗУРАГ-2024″ ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН ТОЛИЛУУЛНА

Монголын Байгалийн Гэрэл Зурагчдын Нийгэмлэг, Монголын Байгалийн Түүхийн Музейтэй хоёр дахь жилдээ хамтран олон улсын уралдааны шилдэг бүтээлүүдээр “Монголын Байгалийн Шилдэг Гэрэл Зураг-2024″ үзэсгэлэн гаргаж толилуулахаар боллоо.

Тус уралдаан нь Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддагаараа онцлогтой. Энэхүү уралдаанд нийт 14 улсын 110 уран бүтээлчийн 638 гаруй бүтээлүүд ирснээс шилдэг 44 зургийг үзэсгэлэнд дэлгэн тавьж байгаа юм.

📌Үзэсгэлэн Байгалийн түүхийн музейд 2025 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 17:00 цагт нээлтээ хийж, 5 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл нэг сарын хугацаанд нээлттэй байх тул гэрэл зураг сонирхдог хүн бүрийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Мэдээлэл авах утас: 7000-0171