ГЭРЭЛ ЗУРАГ СОНИРХОГЧДЫН БОЛОН ЗАЛУУ ГЭРЭЛ ЗУРАГЧДЫН УЛСЫН АНХДУГААР УРАЛДААН

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны санаачилгаар Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран Монголын гэрэл зургийн салбарын хөгжил, чиг хандлага, өнгө аяс, ач холбогдлыг тодорхойлох, залуу гэрэл зурагчдыг таниулах, дэмжих зорилгоор “Гэрэл зураг сонирхогчдын болон залуу гэрэл зурагчдын улсын анхдугаар уралдаан”-ыг 15-34 насны өсвөр үе, залуучуудын дунд зарлаж байна.