
🌟Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд 2025 оны 4-р сарын 9-ний 11:40 цагт “НҮҮДЭЛЧДИЙН ХЭМНЭЛ ХЭЛ ХУУР МИНУ” түр үзэсгэлэн нээлтээ хийнэ.
🌟Тус үзэсгэлэн нь 2025 оны 4-р сарын 9-18-нд зохион байгуулагдах бөгөөд Монгол туургатан хэл хуурын нийгэмлэгтэй хамтран Монголын Үндэсний музейд дэлхийн 160 гаруй орны аман хэл хуурыг танилцуулах юм. Үзэсгэлэнд 90 гаруй төрөл зүйлийн хэл хуур үзүүлэх бөгөөд эртний “Ясан хуур”, “Нуман хуур”, олон орны хэл хуурын сонирхолтой түүвэр дэглэгдэх юм.
🌟Үзэсгэлэнгийн хүрээнд “Хулсан хуурыг урлахуй”, “Хөгжимт зураг ба сэтгэл засал”, “Хэл хуур Мину” танилцуулга сургалт, “Өвлөн уламжлагчид ба эртний хөгжимүүд” тоглолт зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулагдана.
🌟 Эрхэм хүндэт үзэгчид та бүхэн хүрэлцэн ирж нүүдэлчдийн эртний амьдрал ахуйн тод эгшиг хэмнэлийг мэдэрч аялахыг хүсье.
0 cэтгэгдэлтэй