
Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Оросын холбооны улсын Буриад Улсын Соёлын яамны хамтын ажиллагааны хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын удирдлага, уран бүтээлчид, Монгол улсын Соёлын элч Х.Дамдинсүрэн нар 2025 оны 04 дүгээр сарын 04-06-ны өдрүүдэд Буриад улсын Улаан- Үд хотноо ажиллалаа.
Хоёр улсын соёлын солилцоо хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор зохион байгуулсан уг айлчлал нь урлагийн байгууллагуудын ажилтан албан хаагчдыг харилцан туршлага солилцоход дэмжлэг үзүүлж, соёлын өв, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээгээр эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцан харилцан туршлага судалж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон үр дүн бүхий ажил боллоо.
Тус айлчлалын үеэр Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын удирдлага, уран бүтээлчид 110 хүний бүрэлдэхүүнтэй Буриад улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа алдарт Айда дуурийг тоглож, театрын шилдэг бүтээлүүдийн гала тоглолтыг амжилттай зохион байгууллаа.
0 cэтгэгдэлтэй