
Туркменистан Улсын Соёлын дэд сайд Нурсахет Ширимовийг хүлээн авч, хоёр орны соёлын салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.
Тус уулзалтын хүрээнд:
✅ Туркменистаны Үндэсний Музей болон Чингис хааны үндэсний музей хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх
✅ Монгол Улсад Туркменистаны соёл, уламжлалыг таниулах зорилгоор тус улсын гар урлал, хивс хатгамлын үзэсгэлэн гаргах чиглэлээр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах
✅ Монгол Улсад Туркменистаны соёл урлагийн тоглолтыг зохион байгуулах
✅ Хоёр орны сонгодог зохиолыг харилцан орчуулан хэвлүүлэх зэрэг тодорхой арга хэмжээнүүдийг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
Мөн “Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивальд Туркменистан Улсын уран бүтээлчид болон өвлөн уламжлагчдыг албан ёсоор урилаа.
0 cэтгэгдэлтэй