
“Go Mongolia” Үндэсний брэнд болон Примьер лигийн Фулхэм клубийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан “Go Train with Fulham” хөтөлбөрт шалгарсан өсвөрийн хөл бөмбөгийн 11 тамирчин Лондон хотноо Фулхэм клубийн бэлтгэлийн талбайд сургалтад хамрагдлаа.
Тамирчид маань сургалтад хамрагдахаас гадна тус клубийн өсвөрийн багтай нөхөрсөг тоглолт хийж, Английн алдарт “Craven Cottage” цэнгэлдэх хүрээлэнтэй танилцаж, Примьер лигийн 2024-2025 оны хамгийн сонирхолтой тоглолтуудын нэг болох Фулхэм VS Ливерпүүл тоглолтыг урилгаар үзсэн юм.
Монголын ирээдүй болсон тамирчдадаа амжилт хүсье!
Сурсан мэдсэнээ үе тэнгийн нөхөддөө хуваалцаарай.
#GoMongolia #Fulham #СravenCottage #MongoliaToTheWorld #Football
REEL:
0 cэтгэгдэлтэй