
Аялал жуулчлалын бодлогын хүрээнд Хангайн бүсийн түүхэн дурсгалт газрууд, байгалийн үзэсгэлэнт тогтоц, рашааны нөөц, соёлын өв, шашин шүтлэгийн төвүүдийг түшиглэн Орхон голын сав, Хангай нуруу, Нууруудын хөндий, Их, Бага богд уулын экосистемд түшиглэсэн рашаан сувилал, шашин, түүх соёлын аяллын чиглэлийг хөгжүүлэх, ХАРХОРУМ ХОТ-ыг түүх, соёлын аялал жуулчлалын хот болгон хөгжүүлэх боломжтой билээ.
Үүний тулд аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин, Хайрхан дулаан, Хужирт, Өлзийт сумдын нутаг дэвсгэрт авто зам дагуу үйлчилгээний цогцолбор байгуулахаар төлөвлөсөн ч газар олголтын явц удаашралтай, цэвэрлэх байгууламж нэн чухал байгааг анхаарч ажиллах шаардлагатай байна.
Аймаг, сумын хэмжээнд стандартад бүрэн нийцсэн ариун цэврийн байгууламжаар хангахын тулд цэвэрлэх байгууламжийн төсөв, хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар шийдвэрлэх шаардлагатай юм.
REEL:
0 cэтгэгдэлтэй