
Мөн энэ үеэр 7 сумын 70 гаруй тамирчид өрсөлдсөн Монголын хүүхдийн спортын зуны VIII наадмын урьдчилсан шалгаруулалт болох өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээний шагнал гардууллаа.
Хангайн бүс бол эх орныхоо нэрийг тив, дэлхийд цуурайтуулсан спортын олон шилдэг тамирчдыг төрүүлсэн чухал бүс нутаг юм. 2024 оны статистик мэдээгээр бүсийн хэмжээнд нийт 17,026 тамирчин бүртгэгдсэн нь нийт хүн амтай харьцуулахад 5.7 хувийг эзэлж байна.
Хүн амын бие бялдрын түвшин тогтоох сорилын үнэлгээгээр хангайн бүсийн нийт хүн амын 75 хувь, Өвөрхангай аймгийн 85 хувь нь “хангалттай” үнэлгээтэй гарсан нь нийтийн биеийн тамир, спортын салбарт улсдаа тэргүүлэгч бүс нутаг болохыг харуулж байна.
Биеийн тамир, спортын газрын дэргэд спортын 13 төрлөөр өсвөр үеийнхэнд зориулсан секц, дугуйлан, клубууд тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монголын хүүхдийн спортын зуны VII наадамд Өвөрхангай аймаг 4 дүгээр байранд шалгарсан амжилт үзүүлжээ.
0 cэтгэгдэлтэй