ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ БАРИГДАЖ БУЙ ШИНЭ МУЗЕЙН БАРИЛГЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

Улсын төсвийн 7.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй “Өв” музейн барилга угсралтын ажил дуусаж, дотоод интерьер тохижилтын ажлыг 1 тэрбум төгрөгийн төсөвтэйгөөр хийж эхэлсэн бөгөөд 2025 оны 7 дугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Өвөрхангай аймгийн шинэ музейн үзэл баримтлалдаа байгаль, түүх, угсаатан зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар заасан. Энэ нь хожим музейг удирдахад хүний нөөцөөс эхлээд олон талын бэрхшээл учруулдаг тул өөрийн онцлог, шашны эд өлгийн зүйл, үзмэрүүддээ тулгуурлан “Өндөр гэгээн Занабазар”-ын холбогдолтой сэдвээр үзүүллэг дэглэлтээ тооцоолох боломжтой талаар саналаа илэрхийллээ.

Ингэснээр гадаад, дотоодын жуулчдын анхаарлыг илүү татах боломж бүрдэнэ.