“GO MONGOLIA” ҮНДЭСНИЙ БРЭНДИЙГ ДАРААГИЙН ТҮВШИНД ӨРГӨЖҮҮЛЭН ХӨГЖҮҮЛЭХ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХҮРЭЭНД БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭХ АГЕНТЛАГУУДЫН НЭГ “EDELMAN” ГРУППТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

Энэхүү хамтын ажиллагаа нь “Go Mongolia” брэндийн агуулга, өнгө төрхийг олон улсын жишигт нийцүүлэн шинэ шатанд гаргахад чухал үүрэг гүйцэтгэж байна.

Цаашид брэндийн ойлголт, үнэт зүйлсийг олон нийтэд өргөн хүрээнд түгээх, дэлхий дахинаа нэр хүнд бүхий арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцох зэргээр Монгол Улсыг шинэ, сонирхол татахуйц дүр төрхөөр танилцуулах олон талт ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Өнгөрсөн хугацаанд GoMongolia брэндийн үр дүнд Монгол Улсын талаарх ойлголт 57 хувиар, аялах сэдэл 36 хувиар нэмэгдсэн. Аялал жуулчлалын экспортыг тогтвортой өсгөх хамгийн чухал багануудын нэг бол Олон Улс дахь сурталчилгаа юм.