АРХАНГАЙ АЙМГИЙН ЭРДЭНЭБУЛГАН СУМАНД ХЭРЭГЖИЖ БУЙ ХӨГЖИМТ ДРАМЫН ТЕАТРЫН БАРИЛГЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

2012 оноос эхэлж, 2 жилийн дотор ашиглалтад хүлээлгэн өгөх гэрээ хийгдсэн уг барилгын ажил 2025 оны байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа буюу он удаан жил үргэлжилж байна.

Иймд төслийг бүрэн ашиглалтад оруулахад шаардлагатай санхүүжилтийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлж, энэ онд багтаан байнгын ашиглалтад оруулахаар боллоо.