УЛСЫН ТӨСВИЙН 4.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРИГДСАН ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ШИНЭ НОМЫН САНГИЙН НЭЭЛТИЙН ЁСЛОЛ БОЛЛОО

Өмнийн говьд соёл гэгээрлийн шинэ орд өргөө үүд хаалгаа нээж, бүх насныхан тав тухтай тохилог орчинд номын ертөнцөөр аялах боломж бүрдэж байгаад туйлын баяртай байна.

Өмнөговь аймаг ард иргэдийнхээ оюунд хөрөнгө оруулж, театр, музей, номын сангийн барилга байгууламжаа бүрэн шинэчилсэн анхны аймаг болсныг онцлон тэмдэглэж, бүх нийтийг соён гэгээрүүлэх их үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж байгаа аймгийн үе үеийн удирдлага, хамт олон, ард иргэдэд баяр хүргэж, амжилт хүсье.

Энэ дашрамд, соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам хүний хөгжлийг тэтгэх соёлын орон зайн хүртээмжийг нэмэгдүүлэхэд бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлж, ойрын жилүүдэд бүс нутагтаа томоохонд тооцогдох Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей болон Үндэсний урлагийн их театрын барилгыг ашиглалтад оруулахаар зорьж байгааг дуулгахад таатай байна.