
✅Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн хэрэгжүүлж буй “Монгол Улсыг дэмжих 7 дугаар хөтөлбөр (2023–2027)”–ийн хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамтай хамтран “Залуучуудыг чадавхжуулах хамтын ажиллагааны гэрээ”-г байгууллаа. Гэрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Халид Шарифи нар гарын үсэг зурлаа.
✅Энэхүү гэрээний зорилго нь залуучуудын хөгжил, оролцоо, манлайллыг дэмжих, хууль эрх зүйн орчныг сайжруулахад дараах чиглэлүүдэд хамтран ажиллах юм. Үүнд:
1. “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөлд хамтрах;
2. Залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагааны стандартыг шинэчлэх, сайн туршлагыг нэвтрүүлж төвүүдийг өргөтгөх боломжийг судлах, холбогдох эрх зүйн орчныг сайжруулах;
3. Залуучуудын сайн дурын ажлын стандартыг шинэчлэн боловсруулж, холбогдох төрийн байгууллагаар батлуулах;
4. Залуучуудын оролцоо, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх зорилгоор гарын авлагыг боловсруулах юм.
✅Талууд хамтын ажиллагааны хүрээнд өсвөр үе, залуучуудын амьдралын хэв маягийг тодорхойлж, тэдэнд тулгамдсан асуудал бэрхшээл, сорилт, боломжуудыг судлан, нотолгоонд суурилсан судалгааны үр дүн болох “Монгол дахь залуучуудын нөхцөл байдлын үнэлгээ”-г боловсруулан тун удахгүй нийтэд хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.
0 cэтгэгдэлтэй