
Нөгөө хэдийн маань ажлын цаг уян хатан байдаг. Би чинь бүтэн цагийн ажилтай, өглөө бэлтгэлдээ яваад байнга хоцордог асуудал үүсгэнэ. Хоолоо орой нь бэлдээд бас бус юм хийгээд шөнө 1,2 гэж унтаад чадахаараа үзэж тараад тал талд зэмлүүлээд байхаар хүн бас багтарна шдээ.
Шоу нэвтрүүлэгт орлоо гээд цалингаасаа шууд салчихаж болохгүй биздээ?!
Хажуугаар нь сошиалаар нэмэлт ажил хийнэ, Имартад даавуун цүнх нийлүүлнэ гээд зөндөө л юм байна. Энэ тэндээс байнга загнаад зэмлээд байхаар зүрх дэлсээд тэр чигээрээ уур хүрээд явчихсан. Одоо яахав дээ, өнгөрсөн.
Одоо бас 04.30-наас ажлаа хүлээлгэн өгч байгаа, дараагийнхаа хүсэл мөрөөдлийн төлөө зүтгээд л явж байгаа шдээ.
Залуу хүн гээд хэн хүний үг болгоныг даагаад хүлцэнгүй, борог байх албагүй л гэж боддог доо.
Таалагдахгүй зүйлээ нүүрэн дээр нь хэлчих зоригтой л байх ёстой гэж боддог. Араас нь бөгсийг нь ухаж байснаас дээр шд.
Би тамирчин биш шдээ, робот ч биш.
Хүн юм чинь эмзэглэнэ, гомдоно, тунина шд.
Гарч явахдаа ч багшийг бодсон ч яаж ч чадалгүй тэр чигээрээ гарсаан. Уучлаарай.
0 cэтгэгдэлтэй