БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМНЫ ХОЙД БҮСИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Энэ удаагийн зөвлөгөөнөөр салбарын албан хаагчдадаа урт, дунд, богино хугацааны бодлого, стратегийн зорилтуудаа танилцуулж, хэрэгжилтийг хэрхэн үр нөлөөтэй, харилцан уялдаатай зохион байгуулах тал дээр санал бодлоо солилцож, оновчтой гарц шийдлүүдийг тодорхойлохыг зорьж байна.

Хойд бүс бол байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газар, түүх соёлын дурсгалт газар, зан үйлийн соёл, өвийг дэлгэрүүлсэн цогцолбор зэрэг олон үзэсгэлэнт, дурсгалт газруудаар баялаг, аялал жуулчлал хөгжүүлэх өргөн боломж бүхий бүс нутаг юм.

Хойд бүсэд соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын нийт 15 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд 3 төсөл арга хэмжээ ашиглалтад ороод байна.

👇 Цаашид хойд бүсийн хэмжээнд:

✅ “Хүн амын бие бялдрын хөгжлийн түвшнийг хянах сорилын төв байгуулах” төсөл
✅ Хойд бүсийн авто зам дагуу ариун цэврийн байгууламж бүхий түр буудаллах үйлчилгээний цогцолбор байгуулах, бүсийн малчин иргэд, хоршоодод түшиглэн “Гэр ба Байгаль” аялал жуулчлалын төслийг хэрэгжүүлэх
✅ Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд аялал жуулчлалын цогцолбор байгуулах, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын хоршоодыг түшиглэн нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх
✅ Булган аймгийн Шороон бумбагарын соёл, аялал жуулчлалын цогцолборыг байгуулах
✅ Бүсийн байгаль, газарзүйн онцлогт түшиглэсэн хил орчмын болон хил дамнасан аяллыг хөгжүүлж, Хөвсгөл нуурт тулгуурласан аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулах
✅ Эгийн голын усан цахилгаан станцын усан сангаар бий болох нуурыг түшиглэсэн аялал жуулчлалын бүс байгуулах
✅ Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр байгуулах жуулчны гудамжны бүтээн байгуулалт
✅ Булган аймгийн хөгжимт жүжгийн театрын барилгын ажлын санхүүжилтийг 2026 оны төсөвт тусгах
✅ Хатгал-Жанхай чиглэлийн 39 км авто замын барилгын ажлыг эрчимжүүлэх зэрэг төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.