АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ 38.4 САЯ ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТЭЭР ХӨВСГӨЛ НУУРЫН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ ХЭРЭГЖИЖ БУЙ ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ДЭД БҮТЦИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

2019-2026 онд хэрэгжих тус төслийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутагт тогтвортой аялал жуулчлал хөгжүүлэх үндэсний загварыг бий болгож, төсөл хэрэгжиж буй орон нутгийн байгаль хамгаалал, аялал жуулчлал, эдийн засгийн асуудлыг цогцоор шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх бөгөөд 3,057 өрх буюу 11,009 мянган иргэн төслийн үр шимийг шууд хүртэх юм.

👇 Төслийн хүрээнд хэрэгжиж буй зарим бүтээн байгуулалтын явц:

✅ 40 kм авто зам, 9 авто зогсоолын явц 50%-тай
✅ 3 байршилд хэрэгжиж буй хатуу хог хаягдлын ландфилл байгууламжийн явц 100%-тай
✅ 2 байршилд хэрэгжиж буй бохир ус цэвэрлэх байгууламжийн явц 100%-тай
✅ ХУТХГ-н Хамгаалалтын захиргаа, жуулчдын мэдээллийн төвийн барилга угсралтын явц 16%-тай
✅ 5 байршилд хэрэгжиж буй нийтийн ариун цэврийн байгууламжийн явц 15%-тай хэрэгжиж байна.

👇 Мөн 2026 он гэхэд:

✅ ХНБЦГ-т нэвтрэх, төлбөр авах цэг
✅ Орон нутгийн санаачилга, оролцоотой 10-н жижиг төсөл, арга хэмжээ
✅ 2330 иргэн, 250 төрийн болон аялал жуулчлалын байгууллагын ажилтнуудыг аялал жуулчлалын чиглэлээр сургана.