БУЛГАН АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ ХОЙД БҮСИЙН ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААНЫ ҮЕЭР АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН АСУУДАЛ ШИЙДВЭРЛЭГДЛЭЭ

Бүсийн зөвлөлийн Анхдугаар хуралдааны хүрээнд ирэх 4 жилийн хугацаанд Хойд бүсэд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төслүүдийг орон нутгийн иргэд, хөрөнгө оруулагчдад танилцуулж урт, дунд, богино хугацааны бодлогод тусгана.

Хойд бүсийн тухайд байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газар, археологийн олдвор, шашин шүтлэг, бөө мөргөлийн зан үйл, Дархад угсаатны түүх, соёлын өвд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломж бүхий бүс нутаг юм.

Хойд бүсэд аялал жуулчлалын чиглэлээр 504 аж ахуй нэгж үйл ажиллагаагаа явуулж, жил бүр 288 мянган жуулчин хүлээн авч, 41 тэрбум төгрөгийн орлого олж байна.

📊 Цаашид энэ тоог нэмэгдүүлэхийн тулд:

👉 2026 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хөвсгөл аймагт хэрэгжүүлж буй “Тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төсөл”-ийг бүрэн хэрэгжүүлж дуусгана.

👉 Авто зам дагуу 100км тутамд ариун цэврийн байгууламж бүхий түр буудаллах үйлчилгээний цогцолборуудыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна.

👉 Түүх, соёл, байгалийн нөөцөд тулгуурласан аялал жуулчлалын цогцолбор, тусгай бүсүүдийг байгуулна.

👉 Мөн дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хүрээнд хувийн хэвшлүүдэд урт хугацаатай, бага хүүтэй зээлийг олгохоор төлөвлөж байна.

#Хойд_бүс
#WelcometoMongolia
#GoMongolia