
📷Монголын түүх, нийгэм, соёлын онцлогийг сэргээн өвлүүлэх, залуучуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, мөн гэрэл зургийн сан бүрдүүлэх зорилгоор Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран “PHOTO WEEK-2025” арга хэмжээний хүрээнд 15-34 насны гэрэл зураг сонирхогчид болон залуу гэрэл зурагчдын дунд улсын анхдугаар уралдааныг зохион байгууллаа.
📷Энэхүү уралдаан 2025 оны 4 дүгээр сарын 1-21-ний өдрүүдэд сум, аймаг, дүүрэг, бүс, улсын түвшний шаталсан шалгаруулалтаар явагдсан юм. Уралдаанд нийтдээ 1000 орчим бүтээл ирүүлсэн бөгөөд 7 бүсээс тус бүр нэг шилдэг бүтээл, мөн шилдгийн шилдэг нэг бүтээлийг шалгаруулж нийт 8 гэрэл зургийн шалгаруулж, 2025 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр шагнал гардуулах ёслол боллоо.
🙌Шагналт бүтээлүүд:
🏆 “ГРАН-ПРИ” Шагнал:
• Б.Жамъяндорж — “Жанрайсаг” гэрэл зураг (Улаанбаатар хот)
🏆 Бүс бүрийн “ШИЛДЭГ” гэрэл зураг:
1. “Хэрлэн голын үер” — А.Анхбаяр (Зүүн бүс, Дорнод аймаг)
2. “Манай гэрт тавтай морил” — Б.Бүрэнбаатар (Төвийн бүс, Сэлэнгэ аймаг)
3. “Найзууд” — Б.Эрдэнэбат (Хойд бүс, Хөвсгөл аймаг)
4. “Гэмгүй зүрх” — А.Ахжол (Баруун бүс, Баян-Өлгий аймаг)
5. “Нарны алга” — Э.Батхүү (Хангайн бүс, Архангай аймаг)
6. “Аж байдал 2” — Э.Мөнхчулуун (Говийн бүс, Дундговь аймаг)
7. “Нүүдэлчин” — Б.Төрбат (Улаанбаатар бүс)
Уралдаанд оролцсон нийт гэрэл зураг сонирхогчид болон залуу гэрэл зурагчдадаа талархал илэрхийлье.
0 cэтгэгдэлтэй