
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны 10-р сард Булган аймагт ажиллах үеэрээ Булган аймгийн шинэ номын санг барихад шаардлагатай 2.9 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгуулахаар шийдвэрлэсэн билээ.
Ингэснээр 2024 оны 3-р сарын 25-нд шинэ барилгын шавыг тавьж, 12-р сарын 25-нд улсын комисс хүлээж авсан буюу бүтээн байгуулалтын улирал богинотой манай улсад сайн жишгүүдийн нэг болж байна.
Шинэ номын сангийн барилга ашиглалтад орсноор суудлын тоо 3 дахин нэмэгдэж, үйлчлүүлэгчид, хүүхэд багачууд тохилог орчинд мэдлэгийн ертөнцөөр аялах, номын сангийн үйлчилгээ авах нөхцөл бүрдээд байна.
Номын сан бол төр хэзээ ч мөнгө харамлаж болохгүй бүх нийтийн соён гэгээрлийн чухал орон зай юм. Цаашид ССАЖЗЯ-ны зүгээс бүхий л номын сангийн үйл ажиллагааг илүү нээлттэй болгож, хүүхэд багачууд сайн дурын ажил хийх, кредит цуглуулах боломжтой байдлаар цогц систем бий болгохоор төлөвлөн ажиллаж байна.
0 cэтгэгдэлтэй