
Монгол Улс Унгар Улстай 1950 оны 4 дүгээр сарын 28-нд дипломат харилцаа тогтоож, улмаар 1957 онд Улаанбаатар, Будапешт хотуудад дипломат төлөөлөгчийн газруудыг нээж байсан түүхтэй. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд түүхэн харилцааны онцлох агшнуудыг харуулсан “Унгар Монгол Улсын дипломат харилцаа 75 жил” фото зургийн үзэсгэлэнг 7 хоногийн хугацаатайгаар Чингис хаан Үндэсний музей “Мөнгөн мод” танхимд дэлгэлээ.
Үзэсгэлэнгийн нээлтэд Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Др.Обрущанский Борбала Анна, Улсын их хурлын гишүүн, Монгол-Унгарын Парламентын бүлгийн дарга Н.Батсүмбэрэл болон бусад зочид, төлөөлөгчид оролцлоо.
0 cэтгэгдэлтэй