“ҮНДЭСНИЙ БИЧИГ–ӨВ СОЁЛ” ҮЗЭСГЭЛЭН

Үндэсний бичгээ сурах хүсэл, зоригийг дэмжих зорилгоор 2003 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 105 тоот зарлиг гарч “Үндэсний бичиг соёлын өдөр”-ийг жил бүрийн 5 дугаар сарын эхний Ням гарагт тэмдэглэх уламжлал тогтсон билээ. Монголын Үндэсний Музей нь “Үндэсний бичиг соёлын өдөр”-ийг тэмдэглэх ажлын хүрээнд монгол бичгээ сурталчлах, таниулах зорилгоор тус музейн цуглуулгад буй үзмэр эд өлгийн зүйлсэд түшиглэн монголчуудын уламжлалт бичиг үсгийн түүх, хөгжил хувьслыг харуулсан “Үндэсний бичиг – Өв соёл” үзэсгэлэнг олон нийтэд дэлгэлээ.

Нийт 100 гаруй эд өлгийн зүйлсийг багтаасан тус үзэсгэлэн 2025 оны 5 дугаар сарын 2-12-ны өдөр хүртэл Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд нээлттэй байх юм.