МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХИЙН ИВЭЭЛ ДОР “МОНГОЛ ДАРХНЫ УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ” АНХДУГААР ЧУУЛГАН ТӨРИЙН ОРДНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Монгол дархны урлаг бол манай үндэстний дархлаа, цаг хугацааны бэлгэдэл, түүх, итгэл үнэмшил, ухамсар хамт оршдог соёлын өвийн томоохон багана юм. Монгол Улсын Соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлд 362 өв бүртгэлтэйгээс 9 өв нь уран дархны уламжлалд хамаардаг. Улсын хэмжээнд бүртгэгдсэн 10,890 өвлөн уламжлагчийн 342 нь уран дархны уламжлалт мэдлэгийг өвлөн уламжлагчид байна.

🔹Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам соёлын өвийг хадгалж хамгаалах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах бодлогуудын хүрээнд гар урлал тэр дундаа уламжлалт дархны урлалыг бодлогоор дэмжин хөгжүүлэхэд анхаарч ажиллана.